
Яана аа, манай охины сав нь хөөрөөд байна алив аяга аваад ир, гэдсэн дээр нь тавь, чанга боогоорой. Эмч дуудаарай.
Та ийм тохиолдолтой учирч байсан уу?
Истери
"Сав хөөрөх" гэдэг нэр томъёо өдгөө сэтгэцийн шинжлэх ухаанд истери гэдэг үгээр ном хэвлэлд бичигддэг бөгөөд сэтгэцийн шалтгаантай голдуу унах татах хэлбэрээр илэрдэг эмгэг байдлыг тодорхойлдог.
Тайлагдаагүй стресс хуримтлагдсаар ямар нэгэн сэтгэцийн өвчин үүсгэдгийн нэг нь истери юм. Истерийг сэтгэцийн өвчин гэж нэрлэхээсээ илүү сэтгэцийн эмгэг байдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл дараах мэдээллийг хүлээж аваад та хэрэв өөрийгөө истеритэй гэдгэ...