Сэтгэхүйн хязгааргүй орон зайд хамтдаа аялцгаая

2012-04-11

Өөрийгөө ятгах дасгал

Ангилал: 2012
     Өмнөх бичлэгүүдтэйгээ холбоотой өнөөдөр та бүхэнд "Өөрийгөө ятгах дасгал (autogenic training, аутогенная тренировка)"-г толилуулж байна.  Энэ дасгал нь маш олон хэлбэртэй ба түгээмэл хэлбэрийг нь энд бичсэн болно.
     Германы сэтгэцийн эмч Johannes Heinrich Schultz энэхүү тайвшруулах техникийг боловсруулсан ба анх 1932 онд хэвлүүлж байсан.  Уг тайвшруулах техник нь 6-н үе шаттай бөгөөд:
1. Булчин сулруулах,
2. Бүх биеийн булчингийн цусан хангамжийг нь сайжруулах,
3. Амьсгалын дасгал
4. Зүрхний цохилтоо удирдаж тайвшруулах,
5. Аюулхайд халуу оргиулахын учир нь наран сүлжээний цусан хангамжийг сайжруулснаар дархлаа сайжирч, ходоодны үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой,
6. Духанд сэрүү оргиулснаар тархины цусан хангамжийг сайжруулдаг.
 Энэ бүх ятгалгын дараа өөртөө юуг ятгахыг хүсч байгаа болгоноо өөртөө дахин дахин хэлж, өөрөө өөрт таалагдсанаар дүрсэлж чадвал гипнозыг өөртөө хийлээ гэсэн үг. Зарим сэтгэцийн эмч нар өөрт ятгах гэж байгаа үгсээ цаасан дээр эхэлж биччихээд дараа нь уг дасгалаа хий гэж зөвлөдөг.
Өдөрт 20 минут л зарцуулах болно. Тогтмол хийж чадсанаар та тун удахгүй өөрийнхөө зүрхний цохилтыг удирдаж, зарим нэг өвчнөөс салж эрүүлжин, өөртөө итгэлтэй болж, өөртөө хэрэтэй өөрчлөлтийг өөртөө бий болгоно. Жишээ нь: астмтай хүмүүс эдгэрэх, зарим нэгэн турах хүсэлтэй хүмүүс турах г.м.
Хүссэн зүйлээ өөртөө бий болгохын тулд зөвхөн өөрт тохирох ятгалгын үгсээ л зөв сонгох хэрэгтэй. 
За, хичээцгээгээрэй. Бүгдэд нь амжилт хүсэе! баярлах

Өөрийгөө ятгах дасгал

Өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулж өөртөө хэрэгтэй зүйлийг тохиромжтой нөхцөл бүрдүүлэн хэлэх (бодох) арга. Анхаарлаа хэлж (бодож) байгаа үгэндээ төвлөрүүлэх хэрэгтэй. Үндсэн 6-н дасгалын дараа хүссэн бүхнээ өөртөө давтаж хэлнэ (бодно). Хүн болгон адилхан, сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс байдаг. Үүнийгээ илэрхийлэх арга нь өөр өөр байдаг учраас хоорондоо зөрчилддөг.

Энэ утгаараа та бүхэнд ерөнхий хүн бүхний хэлдэг үгийг бичлээ.

Бэлтгэл байдал

Биедээ эвтэйхэн байдалд хэвтэх буюу сууна. Дараах үгнүүдийг өөртөө чин сэтгэлээсээ анхаарлаа тухайн эрхтнүүдэд хандуулан хэлнэ (бодно).

Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна гэж бодоод 3 удаа гүнзгий удаан амьсгал ав.

1.    Миний баруун гар хүндэрч байна. Х 6

         Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

 Миний зүүн гар хүндэрч байна. Х 6

            Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

 Миний баруун хөл хүндэрч байна. Х 6

             Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

 Миний зүүн хөл хүндэрч байна. Х 6

             Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

2.    Миний баруун гар халуу оргиж байна. Х 6

         Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

 Миний зүүн гар халуу оргиж байна. Х 6

        Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

 

Миний баруун хөл халуу оргиж байна. Х 6

          Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

Миний зүүн хөл халуу оргиж байна. Х 6

          Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

3.   Би жигд тайван амьсгалж байна Х 3

  Миний амьсгал жигд, өнгөц, тайван байна Х3

             Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

4.   Миний зүрх жигд, тайван, эрүүл цохилж байна. Х 6

            Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

5.  Миний аюулхай орчим аятайхан халуу оргиж байна. Х 6

          Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

6.   Миний дух орчим аятайхан сэрүү татаж байна. Х 6

     Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

-   Би бол өөртөө итгэлтэй

           Өөдрөг

           Өгөөмөр уужим сэтгэлтэй

           Сайхан сэтгэлтэй

           Сайн хүн                                                                        Х 6

          Сайхан хүн                                                                              

      Аливан сайхан ааштай хүн

    Тэвчээртэй хүн

    Ухаантай хүн        

Би маш тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван байна. Би хэзээ хэзээнээс ч илүү тайван сайхан байна.

...

Дахин амжилт хүсэе!

(Хэтэрхий их мэт санагдаж байна уу? Тийм биш шүү, туршаад үзээрэй баярлах  20-хон минут л хангалттай ирмэх



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

сэтгэл засал ба зөвлөгөө өгнө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax