Сэтгэхүйн хязгааргүй орон зайд хамтдаа аялцгаая

2009-11-08

Далд ухамсарлахуй - өөрийгөө дотроосоо өөрчил

Ангилал: 2009


Далд ухамсарлахуйн ертөнц
Чи өнөөдөр юу хийж байна? Чи яг одоо юу бодож байна? Чи өчигдөр юу зүүдэлсэн бэ? Чи байнга ямар үйлдэл хийдэг вэ? Чиний толгойд байнга орж ирдэг асуулт? Чи яагаад ийм сэдэвээр ярихаар цухалдаад байдаг юм бэ? Чи яагаад байнга инээж явдаг юм бэ? Чи яасан өөртөө итгэлгүйн бэ? Чи өөртөө дэндүү итгэлэй юм аа. Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад.....? Яагаад? ЯАГААД?

Бүх асуултуудын хариултууд энэ далд ухамсарлахуй гэдэг хоёр үгний цаана нуугдаж байдаг.
Чи сая юм бодож суугаад гэнэт инээлээ, юу ч болоогүй байхад гэнэт уур хүрээд явчих чинь?
Энэ толгойд хаанаасаа гэнэт ийм олон бодол санаа, сэдлүүд үүсээд байдаг юм бол оо?

Чиний сэтгэлийн ICEBERG


Хүний сэтгэцийн үйл ажиллагааг ойлгохын тулд бид ухамсар, далд ухамсар гэсэн хоёр нэр томъёог ашигладаг. 

Товчхондоо бол ухамсар гэдэг нэр томъёо бидний оюун санаа, бодлоос улбаатай зан төрх, үйл хөдлөлийг илэрхийлж байдаг. Харин далд ухамсар гэдэг нь биднээс нууцаар ажилладаг бидний дотор суурилагдсан компьютер юм. Үүнийг өөрөөр "ДОТОР ХҮН" ч гэж нэрлэдэг. 
Яг одоо чиний анзаараагүй чихнийхээ хажуугааар өнгөрөөсөн нэг зүйлийг далд ухамсар чинь шүүрч аваад хадгалчихсан байгаа. Энэ анзаараагүй өнгөрөөсөн зүйл юу вэ гэдгээс шалтгаалж чиний нөгөө санаандгүй үйлдэл, санаандгүй бодол санаа, зүүд  үүсч байдаг. Жишээ нь: Туяа чамайг Батаатай юм яриад зогсож байхад хажуугаар чинь өнгөрөхдөө зэхэлзсэнийг чи анзаараагүй ч чи нэг л өдөр Туяад бага зэрэг дургүй болох ч юм уу, эсвэл Туяатай хэрэлдэж байна гэж зүүдэлж болох юм.
 Далд ухамсарлахуйд орсон сайн муу мэдээллүүд өнөөдрийн бидний гаргаж байгаа сайн муу ааш авируудын суурь нь болж өгдөг.
 

Өөрөөр хэлбэл "ил" ухамсрын суурь нь далд ухамсрлахуй юм.


Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хүний ухамсарыг энэхүү ICEBERG-ээр төсөөлдөг бөгөөд уснаас дээшхи цэнхэр тэнгэртэй хэсгийг бидний "ил" ухамсар, харин усан доорх сүүдрийг нь бидний далд ухамсарлахуй гэж томъёолдог. Энэ хоёрын зааг мандлыг ТРАНС гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд энэ бол далд ухамсарлахуй ил ухамсарлахуйн ҮҮД буюу ӨРТӨӨ хэсэг юм. 

Би 5 настай байхдаа анх удаа аавдаа алгадуулж билээ
Нэгэн байнга уурлаж явдаг эмэгтэйд ТРАНС үеийг үүсгэхэд түүнд аавых нь 5 насанд нь алгадаж байсан тэр агшин яг бодит мэт санаанд нь орж ирж, хацар нь хорсож байсан гэдэг. Энэ үеэс хойш түүний сэтгэл санаа нэг л хөнгөхөн, уурлаж бухимдах нь багасч, эрчүүдийг зөөлөн нүдээр харах болжээ.

ТРАНС ҮЕ
Өглөө нойрноос сэрэх үед унтах сэрэх хоёрын зааг нэг үе байдаг даа, эсвэл их сонирхолтой ном уншиж байхад орчны эд юмс анзаарагдахгүй хажуугаар өнгөрөх мэт яг тийм нэг завсрын үе. Аан эсвэл юм бодоод гөлрөх, бясалгал хийх үед хажуу дахь хүмүүсийн яриа үйлдлүүд тэртээ хол юм шиг санагддаг тэр завсрын үеийг ТРАНС ҮЕ гэдэг. (Өө, нөгөө ил далд 2 ухамсарын зааг гээд байсан нэр томъёо байшдээ гэж та бодож байвал маш сайн байна )
Энэ бол маш чухал үе.  Ил далд ухамсарлахуйн ҮҮДЭЭР энэ 2 ухамсарлахуй мэдээлэл солилцно гэдэг бол муу буруу үндэсээ сайн сайхнаар солих ганц боломж юм. Өөрөөр хэлбэл өөрийхөө мэдэхгүй байгаа БИ-гээ танихын тулд өөрийхөө далд ухамсар луу өнгийх хэрэгтэй.
***Транс байдалд ороход далд ухамсраас хуучин хадгалагдсан мэдээллүүд ил гарч ирдэг. Мөн энэ үеийг үүсгэн хүнд мэдээлэл оруулж болдог. Тиймээс ч сэтгэл засалчдын ганц зорилго нь энэ үеийг үүсгэх байдаг.


Далд ухамсарлахуйг ашиглан...

Далд ухамсарлахуйг өөрөөр "хар нүх" гэж хэлж болно хэмээн олонх эрдэмтэд хэлсэн байдаг. Зөн билэгтэн, зөн совин, зөнтэй зүүд гээд л далдын гэмээр сонин зүйлсийн ихэнхийг нь далд ухамсартай холбон тайлбарладаг. Энэ тухай яг батлачихсан нотолгоо баримтууд байдаггүй учраас мэдэхгүй зүйлсээ бураад юу гэхэв.


Зүүд зөнтэй байхын учир 
  З.Фрейдийн үзлээр бол бидний далд ухамсарлахуйд өртсөн мэдээллүүд нийлбэржин бодогдоод хэлбэржин ЗҮҮД-ийг үүсгэдэг ажээ.


Миний итгэдэг онол
Далд ухамсарлахуйн тухай маш олон онол таамаг байдаг л даа. Эдгээрээс хамгийн бодит мэт санагдах онолоо толилуулая. 
Мэдрэлийн эсийн онол
Бидний мэдрэлийн эсүүд зогсоо зайгүй ажиллаж байдаг. Мэдрэлийн эсийн үүрэг нь мэдээллийг хүлээж авах боловсруулах хадгалах, хэрэгтэй үед эргэн гаргахыг нь ой тогтоолт, харин ийш тийш нь хуваарилж ажиллуулахыг удирдах үүрэг гэнэ.
Мэдээлэл хадгалах тухайд нь жичид нь яръяа. 
Судлаачдын үзэж байгаагаар хүн юмыг хэзээ ч мартдаггүй гэнэ. Тухайн мэдээллийг хадгалагч эсүүд нь зүгээр л унтаж байдаг байна. Өөрөөр хэлбэл хэрэгтэй үеээ хүлээгээд л унтаж байдаг байна. Тиймээс л хэрэгтэй үед санаанд орж ирдэггүй мөртлөө хэзээ хойно санадаг даа
Тэдгээр "унтамхай" эсүүдэд хамаг учир байх шиг? Унтаж байгаа хирнээ хоорондоо байнгын мэдээлэл солилцож, ямар нэгэн бүтэх бүтэхгүй төлөвлөгөө зохиож байдаг гэнэ.
Энэ мэдээллүүдээ тэд боловсруулаад магадлалын онолын үүднээс толилуулж байгааг бидний өнөөх зөн совин, ирээдүйг харах зэрэг үзэгдлүүдийг тайлбарладаг байна. 
Мөн физиологичдын туршилтууд байдаг даа. Орон зайнаас мэдээлэл дамжуулах... 


 
 
Чиний сэтгэлийн мод

Яг л мөсөн уултай төстэй. Чиний сэтгэлийн мод чинь шим шүүстэй байна уу, эсвэл хатсан байна уу гэдэг нь чиний модны үндэснээс шалтгаалдаг. Модны чинь үндэс нь гэмтсэн, хөрс нь муу, мөн бороо орохгүй байвал яаж мод чинь гоё байхав дээ .

Тэгэхээр та өөрийхөө сэтгэлийн мөсөн уулыг, модыг ямар байгаасай гэж хүсч байна? 

 












. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2016-06-27 -

Бичсэн: Зочин
Цаашид нийлж судлах, архидалтыг зогсооход ашиглаж сурах.
. Шууд холбоос

2015-09-25 -

Бичсэн: Зочин
ТААЛАГДЛАА , Баярлалаа
. Шууд холбоос

2014-03-19 -

Бичсэн: selenge
very good танай мэдээллүүд үнэн COOL юмаа. Та бүхний ажилд амжилт хүсэе оюун ухааныг маань эерэгээр тэжээж байгаад баярлалаа
. Шууд холбоос

2014-03-19 -

Бичсэн: Зочин
bayrlalaa bi ch bas rnr talaar medehiig husdeg taalagdlaa
. Шууд холбоос

2014-02-16 -

Бичсэн: shi_3
Ta yamar saihan hun be? tand bayrlalaa.Bayar hurgie ! Amjilt husie!!!Bi ch bas ene asuudlyg sonirhdog.uuriinhuuruu humuust helj yarirdag l yum...tanitai holboo barinaa?Mongoldoo ochij baigaad....????!!!
. Шууд холбоос

2012-12-01 - Жааки

Бичсэн: Зочин
.......Үнхээр бодож үзүүштэй сонирхолтой мэдээ байншүүү. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсийй......
. Шууд холбоос

2012-09-04 -

их сонин Юм байнаа, таныг найзаа болгож нэмлээ
. Шууд холбоос

2010-03-23 -

Бичсэн: оюунаа (зочин)
тормолзох үнэхээр сонирхолтой юм маш их таалагдлаа
. Шууд холбоос

2010-02-09 -

Бичсэн: director
сонирхолтой байлаа ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-02-09 -

Бичсэн: Зочин
алга ташилт их таалагдлаа
ер нь бидний одоо амьдарч байгаа бодит байдлыг далд ухамсар маань байнга бүтээж байдаг
. Шууд холбоос

Миний тухай

сэтгэл засал ба зөвлөгөө өгнө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax