Сэтгэхүйн хязгааргүй орон зайд хамтдаа аялцгаая

2010-01-29

Сав хөөрөх

Ангилал: 2010





Яана аа, манай охины сав нь хөөрөөд байна алив аяга аваад ир, гэдсэн дээр нь тавь, чанга боогоорой. Эмч дуудаарай.


Та ийм тохиолдолтой учирч байсан уу?




Истери
"Сав хөөрөх" гэдэг нэр томъёо өдгөө сэтгэцийн шинжлэх ухаанд истери гэдэг үгээр ном хэвлэлд бичигддэг бөгөөд сэтгэцийн шалтгаантай голдуу унах татах хэлбэрээр илэрдэг эмгэг байдлыг тодорхойлдог.
Тайлагдаагүй стресс хуримтлагдсаар ямар нэгэн сэтгэцийн өвчин үүсгэдгийн нэг нь истери юм. Истерийг сэтгэцийн өвчин гэж нэрлэхээсээ илүү сэтгэцийн эмгэг байдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл дараах мэдээллийг хүлээж аваад та хэрэв өөрийгөө истеритэй гэдгээ мэдвэл эрт дээрээ өөрийгөө засч эмчлэх боломжтой гэсэн үг. 
Истери нь маш олон илрэлтэй бөгөөд тухайн цаг үе, тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Жишээ нь: истерийн уналт таталтын хэлбэр өнөө үед зонхилж байна. Эрт дээр үед, одоо ховор ч гэсэн хааяа үзэгдэх болсон истерийн сохролт, дүлийрэлт зонхилж байсан. Онцлог энэ хоёр эмгэг байдлын талаар хойно тусад нь дурдах болно. Товчхондоо истери гэж юу болохыг томъёолбол: уурлах бухимдах, сэтгэлийн таагүй цочруулын улмаас бусдын анхаарлыг татан ямар нэгэн байдлаар илэрдэг эмгэг байдал юм. Истеритэй зарим хүмүүс өөрийхөө энэ байдлыг мэддэггүйн улмаас тухайн нөхцөл байдлаас айж шинж тэмдгээ лавшруулдаг бол зарим нь энэ байдлаасаа тайвшрал авч өөртөө аюулгүй гэдгийг мэдэрснээр үе үе давтагдсан, харьцангуй сул илрэлтэй болдог. 
Ихэнх эмч нар истерид таагүй ханддаг. Учир нь истерийн илрэл хүн хүнд янз бүр байдаг. Энэ нь яг л эмч нарыг төөрүүлэх гэж байгаа юм шиг.




Түүхийн хуудаснаас
"Сав хөөрөх" гэдэг нэр томъёог зөвхөн Монголд хэргэлдэг гэж та бодож байна уу, тэгвэл үгүй юм аа. 

                           

        Грек үг болох "hystera" буюу орчуулбал "умай" ө.х "сав" гэдэг нэртэй сэтгэцийн өвчин анагаах ухаанд тэмдэглэгдсэн нь бидний нэрлэж заншсан "Сав хөөрөх" өвчин юм. Тодруулж хэлбэл "сэтгэцийн" гэж тодотгогдсон анхны өвчин гэж хэлж болох уг өвчний нэршлээс нь харвал шинжлэх ухааны өлгий болох Грект уг өвчнийг анх ажиглаж тогтоосон бололтой. 
        Тэдний ажигласнаар эмэгтэй хүний "сав" нь тэдний бие эрхтнээр нь шилжин явснаас болж истери үүсдэг аж. Хаана байрлаж байгаагаас нь шалтгаалан шинж тэмдэг нь илэрдэг гэж үздэг байжээ.
        Тухайн үед уг "өвчнийг" зөвхөн эмэгтэйчүүдэд үүсдэг гэж үзсэн бөгөөд эрэгтэйчүүдийхийг хэрэгсдэггүй байсан гэнэ.  
        Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар XIX-р зуунаас эхлэлтэй. Үүнтэй уялдан мухар сүсгийн ойлголтууд нь шинжлэх ухааны гэдэг тодотголтойгоор өөрчлөгдөн истеритэй хүмүүсийг "агуу их баашлагчид", "хамелион" гэх зэргээр нэрлэн тэднийг буруутгах хандлага давамгайлах болжээ.



Хар ухааныг шинжлэх ухаантай хослуулбал:
Нэршлийн тухайд:
Яагаад "САВ ХӨӨРӨХ" гэж уг өвчнийг нэрлэсэн юм бол оо. Оргүй хоосноос л үүдэлтэй бус нь ойлгомжтой.  
Тэгэхээр уг өвчний түгээмэл шинж тэмдэг нь эмэгтэй хүнд хэвлийн доод хэсгээс дээш нүүр хүзүү рүү ямар нэгэн импульс дамжих мэт мэдрэмж төрж сэтгэц зан төрхийн хурц илрэл үзүүлдэг байна.
Умай
Биологи анатомын хувьд:


Fallopian tube - умайн гуурс, body of uterus - умайн их бие,  fundus of uterus - умайн суурь хэсэг, fimbriae - умайн гуурсны цацаг, endometrium - умайн салст давхрага, ovary - өндгөвч, myometrium - умайн булчинт давхрага, cervix - умайн хүзүү, vagina - үтрээ.

За тэгэхээр ямар нэгэн байдлаар анагаах ухааныг таны толгойд чихэх гэж оролдсонгүй. Та бүхний харж байгаа энэхүү эрхтэн нь бусад эрхтний л адил цусан хангамж, мэдрэлийн ширхэгтэй. Энэ эрхтэнээс цээж, нүүр, толгой руу ямар нэгэн импульс хурдан дамждаг тухай эрдэмтэд ямар ч баримт нотолгоо олоогүй ч бас үгүйсгэж чадаагүй байгаа. Хамгийн магадлалтай таамаглал нь цэвэр сэтгэцийн шалтгаан. Өөрөөр хэлбэл тухайн истерик хүний сэтгэхүйд ямар эрхтэн голлох анхааралд нь байдгаас илрэл нь хамаарна гэсэн үг юм. Эмэгтэйчүүдийн хувьд бүхий л бие махбодых нь хувьд үр хүүхэд төрүүлдэг, "эмэгтэйлэг" чанарыг нь үүсгэдэг цорын ганц эрхтэн болох умай анхааралд нь илүү байдагтай холбоотой байх жишээтэй.




Истерийн уналт таталт

Олон хүний дунд гэнэт дуу шуутайгаар ухаан алдаж, гарын хуруунууд голдуу татдаг. Жинхэнэ уналтаас ялгаатай нь сэтгэл санааны цочролтой шууд холбоотой ба хэзээ ч өөрийгөө гэмтээдэггүй. Мөн зовхийг нь нээж үзвэл голдуу цагаан харагддаг ба хурц үнэртэн, үнэртэй ус үнэртүүлэхэд том гэгч нь амьсгаа аван сэргэх онцлогтой. Истерийн шалтгаантай унадаг гэдгээ мэддэггүй хүмүүс бол өөрийнхөө энэ байдлаас айж амьсгал нь дээрдсэнээс болж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэт ихссэнээр гар хурууны үзүүрүүдийн таталт нь эхэлж, таталтаас үүсэх айдас таталтыг нь бүр хүчтэй болгодог байна.  


Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл (би яагаад зүгээр л ямбатай бааштай нэгний үзүүлбэрийг "сав хөөрөх" буюу истери гэнэ ээ гээд шууд хэлчээгүй юм бэ гэвэл):  тайлагдаагүй стрессээс болж далд ухамсарлахуйн удирдлагаар эхэлж ухамсарт ухаанаар жолоодогддог эмгэг юм шүү, ийм хүн таарвал баашиллаа гэж буруутгах хэрэггүй шүү л гэж хэлэх гэсэн юм.  





Жирэмслэлт ба истери



Амьдрал дээр нилээн элбэг тохиолддог үзэгдэл бол төрсний дараах үеийн "сав хөөрөлт". Төрсний дараа эмэгтэй хүнд сэтгэцийн хувьд эмзэг үе үүсдэг. Энэ үед нь түүнийг бухимдуулж гомдоох нь уг "сав хөөрөх" үзэгдлийг үүсгэх бөгөөд энэ байдал даамжирвал төрөлтийн дараах сэтгэцийн эмгэг гээчийг үүсгэдэг. Зарим эмэгтэйчүүд үүрд солиорч үлддэг ч ихэнх нь даралт ихсэх, зүрх өвдөх, толгой байнга өвдөх, унаж татах зэрэг байнгын эмгэг байдлуудыг хадгалан үлддэг. Голдуу эрчүүдээс үүдэлтэй байдаг тул ЭРЧҮҮД ЭЭ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ГОМДООХГҮЙ БАЙЦГААЯ гэж уриалах байна.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2022-10-02 -

Бичсэн: Дс (зочин)
Энэ хүн энэ блогоо хөтлөхөө больсон юм болов уу? Маш хэрэгтнй зүйлүүд байршуулжээ. Маш их баярлалаа
. Шууд холбоос

2022-02-07 -

Бичсэн: Нараа (зочин)
Өөрөөс хамаарахгүй хийн өвчин бдг.Дээрх мэдээллийг ямар ч мэдлэггүй хүмүүс бичиж.Бөөрний хийн өвчин савны хийн өвчин буюу үрэвслээс шалтгаалдаг.Бөөр сав нь үрэвсэлтэй явж бгаа хүнийг галзууртал нь уурлуулсанаас болж үүсдэг өвчин.Гол судсаар гарын атганд баригдах хэмжээний том хий дээш цойлон гарч ирж зүрх рүү давшдаг.Үүнд архичиний эхнэрүүд маш их өртдөг.Эмчлэх гол арга нь тэдгээр стресс тарьдаг хүмүүсээс нэгмөсөн салж холдож тайван амгалан амьдралын нөхцөлд шилжиж бж эдгэрдэг юм шүү.
. Шууд холбоос

2021-08-13 -

Бичсэн: Зочин
Би сая 7сарийн 22нд төрсөн тэгсэн чинь одоо сав хөөрөөд бүглэрчих гээд болдоггүй яааж зүгээр ыолгох вэ хэлд огооч
. Шууд холбоос

2012-12-16 - баярлалаа

Бичсэн: ундраа (зочин)
Би төрөөд 7 хонож байна сся нөхөртөө гомдоод уйлжч үзлээ орилж чүзлээ одоо толгой янгнаж өвдөөд болдгүй ээ
. Шууд холбоос

2012-09-03 -

Бичсэн: Зочин
Manai duu suuliin 2 jilees yag iimerhuu unadag bolson. nud n tsagaanaar ergeldeed ih aimaar. Yaj tuslah be? Emchid zondoo uzuulsen. Unalt tataltiin esreg neg em togtmol uuj bai gesen. Getel teriigee uuhaar zarim neg umaa martaj sanahaa baidag geed ih durgui. tegeed zarimdaa emee taslaad dahiad l unah um? Yabal zugeer be?

Neeree setgel zuich emchees zoblolgoo abah n deer um bolob uu? manai duu bol medreld l uzuuldeg um shig bgaa um.
. Шууд холбоос

2012-04-11 - Naraad hariult

Энэ байдлаасаа одоо л гарахгүй бол насан туршдаа уршигийг нь амсах болно.
Эхлээд стресс тайлах техникуудийг сурах хэрэгтэй. Үүнд: амьсгалын дасгал, өөрийгөө ятгах дасгал,өдрийн тэмдэглэл бичих, биеийн тамираар хичээллэх, бясалгал йогоор хичээллэх. (Төвдийн залуужуулах 5-н дасгалыг интернетээс юм уу, номыг нь худалдаж аваад өдөрт 15хан минутыг өөртөө зарцуулж байхад стрессээ хангалттай тайлж чадна. '5 Tibetan', "Упражнение пять тибетцов" гэж хайгаарай). Өөрийгөө ятгах дасгалыг удахгүй тавьна. Өдрийн тэмдэглэлийг бичихдээ өдөр болгон ядаж 5-10 минут бичих хэрэгтэй. Өөрт төрсөн гомдол, өдрийн үйл явдал, юу бодож байгаа болгоноо заавал бичиж байгаарай, төгсгөхдөө өөрийнхөө юу хүсэж байгааг бичих хэрэгтэй. Өдрийн тэмдэглэлийг болбол орой унтахын өмнө бичиж байвал зүгээр, бичих боломжгүй бол өөрийн email хаягныхаа draft-д бичээд хадгалаад байж болох юм.
Эдгээр аргуудыг хэрэглээд үр дүн өгөхгүй бол сэтгэл зүйчтэй ярилцах хэрэгтэй. Маш удаан хугацааны тогтмол ярилцлага, ятгалга, гипноз эмчилгээ хийлгэж ч магадгүй.
Амжилт хүсэе!
. Шууд холбоос

2012-04-03 - asuult bn

Бичсэн: naraa (зочин)
bi mursniihuu daraa uurlaad baahan uiltsn daralt ihseed bnga tolgoi uvddug bolson sav huurhuur yaj ebchileh ve

. Шууд холбоос

2010-07-13 -

Бичсэн: bayasaa
shuud haraa oriilah gedeg bolomjtoi zuil bh
. Шууд холбоос

2010-07-13 -

Бичсэн: zochin
medmeer l yum bn raised eyebrow
. Шууд холбоос

Миний тухай

сэтгэл засал ба зөвлөгөө өгнө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax