Сэтгэхүйн хязгааргүй орон зайд хамтдаа аялцгаая

2009-11-04

Нойр

Ангилал: 2009
   

  
Нойр хүний амьдралд ямар хэрэгтэй вэ?
Хэрэгтэй юу хэрэггүй юу? Ихэнх "ажилсаг" хүмүүст хоногийн 24 цаг хангалтгүй гэж ярьдаг. Гэвч энэ нь үнэн болов уу? Үнэхээр тэдгээр хүмүүст унтах хэрэггүй гэдгийг батлаад өгвөл тэд унтахгүй байж чадах болов уу?
Түүхийн хуудаснаас, нойрны тухай
      
Бидний мэдэх алдарт цэргийн жанжин Напелион Бонапарт, нэрт зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л 4-6 цаг унтдаг байсан бөгөөд энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралтыг олгодог байсан байна. Мөн Маргарет Тэтчер нэгэнтээ хоногт 4-5 цаг унтдаг байснаа дурдаад, түүнээс их унтасны хэрэг юунд байдгийн учрыг гайхдагаа хэлжээ. Харин нэрт физикч Альберт Эйнштейн хамгийн багадаа 10 цаг унтдаг байв. Тэрээр үүнээс бага унтсан тохиолдолд анхаарал бодол санаагаа төвлөрүүлж чаддаггүй байсан гэдэг. 
     Эрт дээр үеэс нойрыг буруугаар ашиглаж байсан хүмүүс бол циркчид. Тэд жаахан хүүхдийг шөнө унтуулахгүй байлгах замаар жүжигчин одой нарыг бэлддэг байжээ. 
Орчин үед нойрны тухай 
     Хамгийн их унтдаг хүмүүс англи эмэгтэйчүүд гэнэ. Дунджаар тэд 9 цаг унтдаг байна. Үүний сайн тал нь тэд гоо сайхнаа хадгалахад байдаг гэж үздэг байна.
     Зарим эмэгтэйчүүд сарын тэмдгийн өмнө их унтдаг. 
     Ер нь бол ажил хэрэг амжилттай бол унтах хэрэгцээ бага байдаг. 
Онол
Түүхийн хуудаснаа 1953 оныг Нойр Судлалын төрсөн өдрөөр тэмдэглэжээ. АНУ Чикагогийн Их Сургуулийн доктор Клейтман ахлах ангийн оюутан Ю.Азеринскийтэй хамтран унтаж буй хүний нүдний хөдөлгөөнийг судлаж эхэлснээр нойр албан ёсоор судлагдах болжээ. Сонирхуулахад хүний нүд унтаж байхдаа 90 минут тутамд нэг удаа хөдөлгөдөг байна.
     Хүн амьдралынхаа ойролцоогоор гуравны нэг хувийг унтаж өнгөрүүлдэг. Унтаж байх үед хүний бие махбодын ихэнх эрхтэнүүд амарч тайван байдалд байдаг ч зарим нэгэн нууц урвалууд шөнө "ажилаа хийдэг" байна.  Энэ юу вэ?
     Энэ тухай дараа дурдъяа.
Ерөнхийдөө бол нойр нь өнгөц, гүн гэсэн 2 үе шаттай. Физиологийн янз бүрийн долгионуудаар энэ 2 үе шатыг тайлбарладаг ч одоо энэ тухай яриад яахав.
     Хүний өнгөц нойр гүн нойрноосоо их үргэлжилдэг бөгөөд энэ үедээ хүн зүүдэлж, заримдаа орчныхоо юмсыг сонсож, хүлээж авах нь бий. Харин гүн нойр нь богинохоноос маш богионхон хугацаатай бөгөөд чухам энэ л үед хүн амарч чаддаг байна. Гүн нойрны үед хүн зүүдэлдэггүй гэж үздэг бөгөөд энэ үед гадны ямарч дохиог хүлээж авах чадваргүй байдаг. Үүний энгийн жишээ бол бид заримдаа "ширээн дээрээ хэдхээн минут дуг хийцэн чинь сайхан амарлаа" гэж ярьдаг шүү дээ. Тэр л үед бид гүн нойронд автаад сэрдэг хэрэг.
Шөнө ургадаг цэцэг
Шөнө ургадаг цэцэг гэж та сонсож байсан уу?
Ер нь бол цэцэг ургамал шөнө ургадаг. Үүний нэгэн ижлээр хүний биеийн эсүүд ч мөн шөнө нөхөн төлжиж байдаг. Нөхөн төлжилт эрчимтэй явагддаг бага балчир насанд нойр хэрэгтэйн учир үүнд орших ажээ. Харин нас ахих тусам нөхөн төлжилтийн процесс багасч, үүнтэй зэрэгцэн нойрны хэрэгцээ ч буурдаг байна. Хөгшин хүмүүсийг шар шувуу шиг гэж нэрлэх нь ийм учиртай аж.
Хэдэн цаг унтвал дээр вэ?
Хүн хүний нойрны хэрэгцээ янз бүр. Тухайн хүнд яг хэрэгтэй нойрны цагийг тухайн хүн өөрөө л мэдэх хэрэг. Сонирхуулахад өдөрт нэг цаг л унтдаг нэгэн 71 настай эмэгтэйн тухай сонинд бичсэн байсан. Тэрээр өдөрт нэг цаг унтаад өөртөө амралтыг олж авч чаддаг байж. Түүний хэлснээр тэр угаасаа л тийм байсан гэнэ.
За энэ ч яахав. Хөдөлмөрийнхөө хэрэгцээний төлөө энэ нэг цаг унтдаг эмэгтэйг дуурайх хэрэггүй л болов уу гэж зөвлөе. 
Сүүлийн үеийн судалгаанууд хүн хоногт дунджаар 7-8 цаг унтахад л хангалттай гэж үзэж байна. 
Хүүхэд чинь хэдэн цаг унтаж байна вэ? 
 
Бяцхан үр чинь хэдэн цаг унтаж байна вэ?
     Цэцэрлэг яслид өдөр унтуулдаг нь учиртай. Зарим хүүхдүүд сайхан унтаж байхад зарим нь унтахгүй сахилгагүйтээд л... Яагаад зарим нь сайхан унтаж байхад зарим нь унтадгүй сахилгагүйтээд байдаг юм бол?
     Дөнгөж төрсөн нярай 16,5 цаг, 6 сартай хүүхдүүд 14 цаг, 2 настай хүүхэд 12,5 цаг, 10 настай хүүхэд 10 цаг, 15-19 настай хүүхэд 7,5-8,5 цаг унтдаг байна.
     Эдгээр тоо баримтууд нь зөвхөн дундаж хугацаа. Хэрэв таны хүүхэд дээр дурьдсан хугацаанаас бага унтаж байвал та бүү санаа зов. Хүүхдийн чинь нойрны хэрэгцээ нь бага байнаа л гэсэн үг. Харин таны хүүхэд өдөр энгийн зүйлээ хийж байхдаа үүргэлээд байвал нойр нь дутуу байгаагийн шинж. Тийм үед нь оронд нь эвтэйхэн аваачаад унтуулахад л болно.

Зүүд
     Зарим хүмүүс зүүдэлдэг зарим нь зүүдэлдэггүй гэх нь тэдгээр хүмүүсийн тархины уран сэтгэмжээс шалтгаалж байгаа хэрэг. Ер нь бол бүх хүн зүүдэлдэг. Их бага хэмжээгээр зүүдэлдэг гэсэн үг л дээ. Хүний гүн нойр урт байх тусам хүн сайхан амарч, зүүдээ санадгүй.
     Зүүдний тухай маш олон ойлголт байдаг л даа. Тэдгээрийн тухай дараа тусад нь бичиж болох л юм. Ямарч байсан зүүд судлалын эцэг гэгдэх  Зигмунд Фрейдийн үзлээр бол зүүд гэдэг нь хүний далд ухамсарын толь юм. Далд ухамсарын тухай дараа бичнэ гэдгээ амлая. Одоо аяллаа цааш үргэлжлүүлье.
Хурхиралт
Унтаж байгаа хүнээс гардаг чанга, хажуу дахь хүндээ төвөгтэй авиаг хурхиралт гэнэ ээ. Тийм ээ, энэ бол хурхиралтын тодорхойлолт.
Яагаад хурхирдын бэ гэж?
Та нар ажигласан уу? Тарган хүмүүс их хурхирдаг гэдгийг?
Хоолой амны арын зөөлөн эдүүд, ялангуяа зөөлөн тагнай суларч унжихаар хурхирах чимээ гардаг. Хамгийн аймшигтай нь хажуу дахь хүн чинь их чанга хурхирч байснаа гэнэт таг чиг болчихдог. Амьсгалаа хоп гэж аваад л таг чиг болчихдог. Ийм зүйл үзээгүй та үхчихлээ гэж бодож байна уу?
Ийм тохиолдолд нөгөө хурхирахыг нь ад үзээд байдаг хүн та өнөөх хурхирагчийхаа дараачийн амьсгал авч хурхирахыг нь тэсэн ядан хүлээх нь ойлгомжтой. Хэсэг хугацааны дараа өнөөх хурхирагч маань гэнэт ххххх..... гээд л амьсгал авна.
Ёохх, бурхан минь амьд байна.
     Тийм ээ, тэр амид. Яах гэж таргалчихаад ингэж хүн зовоодог байна аа.
Хэсэг хугацаанд амьсгал авахгүй болох энэ үеийг апнэ гэдэг. Үүнд сайн муу 2 тал бий. Сайн тал нь амьсгалын иймэрхүү саадтай байдал нь нэгэн төрлийн амьсгалын дасгал болж тэдний стрессийг тайлдаг байна. Муу тал нь тэд үүрд амьсгахгүй үлдэх нь бий. 
     Лазерын мэс засал бол өнөө цагт уг суларсан эдүүдийг авах сайн эмчилгээ.


Нойргүйдэл
     
Нойр гэдэг амралтын, эрч хүчээ нөхөх боломжоо эдлэж чадахгүй байгаа байдлыг нойргүйдэл гэнэ ээ.
Өглөө сэрээд бүх булчингууд өвдөөд ч байгаа юм шиг, бас юу юу ч юм бэ дээ хачин хачин зүйлс зүүдлээд байсан ч юм шиг, за тэгээд хөршийн чимээ, цагны тээртээ дуу, есөн бусын бодлууд таныг хэрхэн шөнөжин зовоосныг бодон өглөө нойрмоглон орон дээрээ сууж байна уу.
     Тийм ээ, ямар хэцүү байгааг чинь ойлгож байна. Өдөр чухал уулзалттай байдаг. Гэтэл шөнө нь унтаж амраагүй бие, царай зүс гэдэг....
     Орой нь дахиад л унтаж чадахгүй. Ийм олон шөнө ээлжилсний дараа та бүр нүднээс гарч, ууртай, арьс нь хуурайшиж өнгө зүсээ алдсан, за тэгээд өтгөн хаталт таныг нэмээд зовоох нь тэр. 
     Ийм байдал олон хоног үргэлжилсний дараа танд сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Юм амархан мартах, амархан уурлаж баярлах, гомдох уйлах гээд л таны зан аашийн цаг агаар тогтворгүй болох нь тэр.
Яг долоо хоног огт унтаагүй хүнд сэтгэцийн эмгэг шинж тэмдгүүд болох дэмийрэх, солиорох шинжүүд илэрдэг.  Айж байна уу?

Нойргүйдлийн эмчилгээ

Янз бүрийн л эмчилгээнүүд бий. Тэдгээрээс эмийн эмчилгээг хүмүүс хэрэглэх дуртай байдаг. Гэвч энэ нь хамгийн буруу эмчилгээ бөгөөд ямар ч эмийг та унтахын тулд уусан бол тухайн эм чинь дараагийн удаа хэрэглэгдэхдээ тунгаа нэмэхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл: та өнөөдөр 1 ширхэг нойрны эм уугаад сайхан амарсан байхад 7 хоног хэргэлсний дараа нөгөө эм чинь нэг ширхэгээрээ уухад таны нойрыг хүргэж чадахгүй гэсэн үг. Ингээд та эмээ давхарлаж ууна, дараа нь дахиад давхарлана, дараа нь дахиад л давхарлана, эцэст нь энэ эмгүйгээрээ байж чадахаа больно, сүүлдээ бүр нойргүй болно. Ихэнх нойрны эм нь дасал шунал үүсгэдэгтэй энэ холбоотой л доо. Зарим гайгүй гэгдэх эмүүд нь амьсгалын төвийг дарангуйлдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та тунгаа санаандгүй нэмээд уучихвал маргааш гэдэг өдрийг дахиж харахгүй ч байж магад. Аймар байгаа биз?
Гэтэл нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан байдаг. 
Би унтаж чадсангүй ээ гэдэг бодол санаа танд дахин нэрмээс болж байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл: шөнө нойр хүрэхгүй үедээ та байн байн цагаа хардаг, үе үе босч явдаг, аа бас телевиз үзнэ. Маргааш нь сэрээд хамт олондоо өөрийнхөө хэрхэн унтаж амарч чадаагүй тухай ярьж гарна даа. Шөнө тэдэн цагт босч тэгээд, ингээд г.мэтчилэн өөрийн нойргүйдлээс болж шөнө яаснаа хэлээд, амарч чадаагүйгээ тоочоод, өнөө шөнө яах бол оо гэсэн бодол тээдэг. Таны энэ бүх үйлдэл чинь чухамдаа таны нойргүйдлийн ДАСГАЛ болж өгдөг. 
 Үнэн хэрэгтээ хүн хэдийгээр бараг үүрээр шахам унтаад, эргэн тойрноо мэдэрч, сэрвэлзэн хоносон байсан ч тэрээр гүн нойронд тодорхой хэмжээгээр автсан байдаг. Сэрвэлзээд орчиноо мэдрээд байна аа гэдэг нь өнгөц нойр нь урт байна аа гэсэн үг. Өнгөц нойр гүн нойр хоёр ээлжилдэг учраас гүн нойронд та ямар нэгэн байдлаар автсан байна аа л гэсэн үг. Тиймээс танд амрах хугацаа хангалттай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Та үнэн сэтгэлээсээ "Би их ч бай бага ч бай унтсан. Би сайхан амарсан. " гэж хэлж мэдэрч чадвал та хэзээ ч нойргүйдлээс болж ядрахгүй.
Өөрт тохиолдсон жишээнээс толилуулая.
Би галт тэргээр Эрээн явж байлаа. Би угаасаа нойргүйдлээр шаналдаггүй хүн л дээ. Өөрөөр хэлбэл би энэ асуудлыг аль хэдийнэ шийдчихсэн баярлах  
  Галт тэрэг шөнө замд нэг газар зогссон юм л даа. Би тэр зогсоолых нь нэрийг мэдэхгүй л дээ. Бас тэр шөнө хонгилоор маш их хүн хөлхөж байсан. Өглөө нь би 6 цагт нөгөө эмэгтэй маань нойроо хармалсан байдалтайгаар 7 цагт сэрлээ. Би түүнд сайхан амарсан уу? л гэж хэлсэн. Харин нөгөө эмэгтэй маань өөдөөс өөрийнхөө амарч чадаагүйг надад ярьж гарах нь тэр ээ. Түүний хэлснээр бол "галт тэрэг шөнө 3 цагт ..... зогсоол дээр зогсоод, шөнөжин хүмүүс хонгилоор хөлхөөд БИ ЁСТОЙ УНТАЖ ЧАДСАНГҮЙ" гэсэн гомдол байлаа. яг үнэн хэрэг дээрээ би ч гэсэн шөнө тэрхүү галт тэргийг зогсохыг, хүмүүсийн хөлхөхийг сонсож мэдэрсэн. Ялгаа нь би огт ядраагүй, харин тэр эмэгтэй маш их ядарсан байсан.
Эндээс дүгнэн нойр хүрэхгүй байгаа үед ямар арга хэмжээ авахыг тань хэлж өгье.
  1. Шөнө нойр хүрэхгүй байгаа бол хэзээ ч цагаа бүү хар
  2. Нойр тань хүрэхгүй байгаа бол тухайн үед телевиз үзэх, ном уншихаас зайлсхий
  3. Нойр хүрэхгүй үед маш олон бодлууд ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. "Би унтаж байна, би амарч байна" гэж өөрийгөө ятга
  4. Эцэст нь та их ч унтсан бай, бага ч унтсан бай өөртөө хангалттай унтаж амарсан гэдэгтээ хэл, өөрөө итгэ
Их унтах

Та болон таны мэддэг хүн чинь ердийнхөөсөө их унтаад, нойрмоглоод байгаа бол заримдаа энэ нь тийм ч сайн зүйл биш байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй болов уу. Мэдээж жирэмсэн эмэгтэйчүүдийн нөхөн төлжилтийн процесс идэвхитэй явагдаж байгаа тул тэд их унтах нь аргагүй. Бас амралт дутуу хүмүүс, стресстэй хүмүүс их унтдаг. Эдгээр тохиолдлуудад ч яахав унт унт.

Харин хоол ундандаа ч дургүй нойр чинь хүрээд байвал заавал эмчид хандах хэрэгтэй. Танд ямар нэгэн хордлого явагдаж байгаан шинж юм шүү энэ.


АМЛАЛТ

Дэндүү их юм бичсэн чинь залхуу хүрчихлээ. Уншиж байгаа танд ч гэсэн залхуутай байж мэдэх юм. Тиймээс дараа дараачийн удаа нойроо хүргэх дасгалыг тусад нь зааж өгөхөө амлаж байна.

Дараа уулзатлаа баяртай!

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2018-07-26 -

Бичсэн: Зочин
Kkke
. Шууд холбоос

2011-12-09 -

Бичсэн: гэрлээ (зочин)
ih goy yumaa ih yum oilgoloo ilvv ihiig bijeerei
. Шууд холбоос

2011-06-10 - asuult

Бичсэн: monamazon
ih sonirholtoi zuiluud bichsen bna. bayarlalaa. bas asuuh zuil bna. zarim humuus heden jileer untsan tuuh bh yum. uuniig anagaah uhaand tugs tailbarlaagui gdg yum bna l da. ene talaar tand sonirhuulah zuil bna uu
minii huvid noir mash chuhal, bi untahgui l bol setgel tavguitej ajil butemjgui bolj mun bie tavguitdeg. untaad noir hanaad ireheer mash saihan amraad serdeg.
bas bi haaya buten hoer udur untchihdag tegeed l gaihaad asuugaad bna l da
. Шууд холбоос

2010-02-16 -

Бичсэн: Ganaa (зочин)
Taalaglaa.bi noirgvi bolood 3-4 jil bolj baina.teglee geed muudsan yum alga,gehdee baga zereg tursan. dasgalaa oruulairai talarhandaa amlaya
. Шууд холбоос

2009-11-05 -

Бичсэн: Boloroo
хэлэхэд эвгүй ч би бол ээмээр их ундаг, тэгж бж л үр дүнтэй ажиллаж, амьдарч чаддаг, хэрвээ жаахан л нойр дутуу бол зааавал нөхөж унтаж авч бж л сэргэдэг, хүн хүн өөр болохоор заавал Ньютон шиг бага унтвал сайн, 7-8 цаг л унтахад хангалттай гэдэгтэй санал нийлдэггүй юмө, Схан бичлэг бна баярлах
. Шууд холбоос

2009-11-04 -

Бичсэн: xvv
Гоё мэдээлэлтэй блог байна уу гүй юу баярлах Нэлээн урт юм аа.. Нойр хүрч байна ярзайтал инээх Гэхдээ л дуустал нь уншлаа. гоё шүү
. Шууд холбоос

2009-11-04 -

Бичсэн: DESI
bi bol barag unthiig medehgyi dee 2-3 tsag l untdiin neg medehed yum hiigeed suuj baihad neg medehed ogloo bolchihson bdiin zyyd bol er ni zarim taldaa ih muu shyy dee minii blog deer Fobi-ggos bolj zyydeer damjin ilerdeg setgel zyin talaar bichsen baigaa shd neere
. Шууд холбоос

2009-11-04 -

Бичсэн: director
за би бол гойргүй явж ёстой чадахгүй. шөнө 2-3 гэж унтсан бол өглөө 9-10-с нааш босох нь битгий хэл нүдээ нээж, сэрж ч чаддаггүй хөөн. Тэр зүүдний талаар амласан шүү нүдээ ширгэтэл харна шүү. Энд тэндэхийн хуулбаруудаас илүү сонирхолтой бодит нийтлэл оруулаарай ирмэх
. Шууд холбоос

Миний тухай

сэтгэл засал ба зөвлөгөө өгнө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax