Сэтгэхүйн хязгааргүй орон зайд хамтдаа аялцгаая

2009-11-07

Стресс

Ангилал: 2009
Урамгүй юм аа, Ганаа яагаад надад тэгж хэлсэн юм бол? Би тэгж бодогдуулах юу хийсэн юм бол? Эсвэл хэн нэгнээс ямар нэг худлаа юм сонссын болов уу? За байз, юу билээ?....
          
Яана аа, хөөрхий амьтан. Ганаа одоо тэрэнд юу гээд хэлцэн юм бол оо?


За, тэгэхээр САЙН БАЙЦГААНА УУ?
Өнөөдрийн сэдэв маань СТРЕСС
Ямар энгийн сэдэв бээ гэж бодож байвал үгүй шүү!

СТРЕСС
Бидний мэдэж байгаачлан хүнд уурлаж бухимдсанаас үүсдэг сэтгэл зүйн хямралыг стресс гэнэ ээ. Үүнийг хүн бүхэн л мэддэг.
Гэвч, энэ гацхан үгний цаана хүний биед юу нуугдаж, ямар процесс өрнөдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй.


Монголчууд стресст өртөх нь бага
Монголчууд стресст өртөх нь бага л гэлцдэг. Энэ нь ч үнэн.
Яагаад үнэн гэж?
Сайндаа ч биш, Монгол гендээ ч биш, соёлын "нам дор" түвшингээс болж байгаа юм гээд хэлчихвэл хүмүүсийн дургүй хүрэх байх даа.

Бяцхан онол
СТРЕСС гэдэг үг нь хүчдэл гэсэн утгатай англи үг бөгөөд сэтгэцийн шинжлэх ухаанд: биологи, нийгмийн янз бүрийн таагүй цочруулын улмаас бие махбодын физиологийн хамгаалах урвал болох хүчдэлийн байдлыг хэлнэ хэмээн тодорхойлогддог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бидний мэддэгээр: сэтгэлийн таагүй цочруулын
(таагүй цочруулыг сэтгэл зүйн ш.у-д стрессор гэдгийн) улмаас хүний бие махбодын бүх булчингууд агшиж өөрийгөө хамгаалдаг байна. Үүний улмаас л таагүй цочруулын үед зүрх дэлсэж, хүйтэн хөлс гарч гар хөл салганадаг аж. Ар араасаа дараалсан стрессийг дистресс үүслээ гэх бөгөөд үүнийгээ тайлж чадахгүй удвал сэтгэл гутрал үүснээ.
Стрессийн улмаас үүсч байгаа булчингийн цочрол нь булчингийн эсүүдийн эмх цэгцгүй агшилтууд байдаг. Тиймээс л стрессээс болж энэ чинь, тэр чинь өвдсөн байна гэж эмч нар хэлцгээдэг.
Бүх эрхтнүүд булчинтай байдаг нь үүний тайлбар.


Миний нүүр тослог
Юу болоод стресс энэ тэр ярьж байснаа гэнэт нүүрээ яриад унав аа?
Тийм ээ, миний нүүр тослог бас үрчлээгүй, наснаасаа бага, оворгүй харагддаг. Бахархмаар зүйл шүү.
Дахиад л ЯАГААД?
Яагаад гэвэл би стрессгүй амьдардаг. Мэдээж намайг хүмүүс уурлуулж гомдоодог, бас уйлуулдаг. Гэхдээ л би стрессгүй амьдардаг. Үүнд л би мэргэжлээрээ бахархдаг даа.
За тэхээр гол зүйлдээ оръёо.
Миний түрүүний ярьснаас эсрэг зүйлс сэтгэл гутралтай хүмүүст тохиолддог байна.
Өөрөөр хэлбэл:
  • Хуурай арьс
  • Өтгөн хаталт
  • Өдөр удаан өнгөрөх
  • Амархан уурлаж бухимдах
  • Барисан тавьсанаа мартах
  • Наснаасаа овортой харагдах
гэх мэтчилэн таагүй зүйлс тохиолдох нь бүгд стрессээ тайлаагүйтэй л холбоотой.
Ганц юм руу ямар олон зүйлийг чихэж байна а?
Итгэхгүй байвал тайлбарлах гэж оролдъёо л доо.
  1. Бүх эрхтэнгүүд булчингаас тогтдог
  2. Стрессээс болж бүх булчингууд эмх цэгцгүй их агшдаг
  3. Булчингийн эсүүд эцэстээ "ядардаг"
  4. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн гэж хүний өтгөн шингэнийг гадагшлуулах чухал хөдөлгөөн байдаг. Гэтэл булчингууд нь ядарчихсан байдаг. Ингээд л гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширч өтгөн хаталт явагдна. Үүнийг дараа гадагшлаагүй "ялгадас" нь бие рүү эргэн шимэгдэж эхэлнэ. Ингээд бие махбодын эд эсийн бодисын цолилцоонд өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Биеэр нь дүүрэн хэрэггүй "хог хаягдлууд" байхад хүн яаж ч тайван байхав дээ.
БИ УУРЛАХААРАА ИХ ИДДЭГ
Бахархмаар ч юм шиг ингэж хэлэгсэд олон. Тэдэнд буруу байхгүй л дээ. Тэхдээ л муу хүн идсэнээ гэдэг биз дээ.
Зарим хүмүүс болохоороо би уурлахаараа юм угаадаг, унтдаг, гадуур дэмий тэнэдэг г.м.
Яагаад стрессээс болоод хүмүүс эдгээр үйлдлүүдийг хийдэг тухай сонирхуулая.
Эрэгтэй хүнд юу ч хэлээд зан төрхийг нь өөрчлөнө гэж байхгүй гэж ярьдаг. Учир нь тэдний толгой дахь бичлэг нь 5 наснаас нь өмнө бичигдчихсэн, өөрчлөх боломжгүй гэж тайлбарлагддаг. Тэрэн шиг бүх хүмүүст бага наснаас үлдсэн маш олон бичлэгүүд бий. Үүний нэг жишээ нь: биднийг бага байхад эцэг эх маань загначихаад дараа нь ЯАДАГ БАЙСАН бэ гэдэгтэй холбоотой. Жишээ: бага байхад аав ээж маань намайг загнахаар би уйлаад, дараа нь ээж чихэр өгч тайвшруулдаг байсан гэж ярьж байгаа хүн бол стресст өртөхөөрөө буюу уурлахаараа өнөөх их иддэг хүмүүс юм. Харин зарим нэгийг нь эцэг эх нь тоохгүй юм хийлгэдэг, заримыг нь тэр чигт нь хаячдаг байснаас унтаад өгдөг байсантай холбоотой.
Охиноо бүдүүн болгохгүйн тулд одооноос загнаж уйлуулсныхаа дараа идэх юмаар тайтгаруулж болохгүй нь байна шүү!



Стрессээ тайлах арга
Стресс тайлна гэдэг нь эмх цэгцгүй агших булчинг амраахад оршино.
ЯАЖ ТЭР ВЭ?
Маш олон арга бий. Товчхондоо:
  • Эм - седуксин гэж байдаг даа. Энэ эмнээс болж маш олон хүмүүс сэтгэцийн өвчтэй болсон. Стрессээ тайлахын тулд, стрессээс болж нойргүй болчихоод л тэдгээр хүмүүс энэ эмийг сонгож аваад эхэндээ уугаад гоё байсан, тэгэхээр нь үргэлжлүүлээд л уугаад л байсан. Тэгснээ тооцоолоод үзсэн чинь анх долоо хоногт нэг ширхэг уудаг байсан нь долоо хоногт 14 ширхэг уудаг болсон байх юм. Юу вэ! энэ чинь гэж бодоод уухаа багасгах гэсэн чинь чаддаггүй ээ. БИ ТЭР ЭМГҮЙГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙ НЭЭ!
  • Амьсгалын дасгалууд. Амьсгалын дасгалын нэгэн ижил зүйл нь удаан амьсгалах байдаг. Удаан амьсгалснаас болж эсүүд хүчилтөрөгчийг бага хэрэглэх болдог. Хүчилтөрөгчийг нь багасгачуул эсүүд харин ч нэг тайван бус болдгүйм байх даа. Тийм ээ, эсүүд тайван бус болдог. Тиймдээ ч амьсгалын дасгалыг хийж эхлэхэд эхэндээ зүрх бага зэрэг  дэлсдэг. Дараа нь тайван болдог. Бие махбодын орчиндоо дасан зохицож ажиллах механизм нь л  юм даа.
  • Биеийн тамир. Булчингийн эсүүд ядарчихаад байхад чинь юун биеийн тамир вэ? Бүүр ядраачих цаадуулаа. Тийм ээ, бүүр ядраачих. Гоё хэлжээ. За за, ядраахдаа гол нь биш юм аа. Биеийн тамирын дасгалын үед булчингууд цэгцтэй агшдагт учир нь байгаа юм. Эмх цэгцгүй хөдөлгөөнийг нь голдиролд нь оруулна гэсэн үг л дээ.



Монголчууд стресст өртөх нь бага байдаг

          Одоо Монголд сэтгэцийн өвчин ихсэж байгаа, өндөр хөгжилтэй оронд сэтгэцийн өвчин их байдаг, тэнд сэтгэцийн эмч нар нь маш өндөр цалинтай. Харин Монголд сэтгэцийн эмчийг сонгон суралцах эмч нар бага байдаг, бас хүнд сэтгэцийн эмч гээд хэлэхээр ЯМАР АЙМАР ЮМ БЭ? гээд нэг их тоохгүй, зүрхний эмч гэвэл өө тийм үү гээд л дуртай байдгийн. 
           Буурай хөгжлөөс гадна Монголчуудад байдаг нэг онцлог нь ГҮНДҮҮГҮЙ МОНГОЛ гэдэг нэр томъёо. Энэ бол хамгийн том шалтгаан. Эцэг эх маань бидэнд өвөг дээдсээсээ сонсож байсан сургаалиа хэлдэг. Тэр нь УУЖИМ ӨГӨӨМӨР СЭТГЭЛИЙН СУРГААЛ. Энэ сургаалиа гээснээрээ ч бид сэтгэцийн өвчинд өртөх нь ихссэн байж болох юм.










. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2009-11-07 -

Бичсэн: xvv
Их таалагдлаа. Мэдээлэл сайтай, ш.ухааны үндэслэлтэй юм аа баярлах
. Шууд холбоос

Миний тухай

сэтгэл засал ба зөвлөгөө өгнө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax