Сэтгэхүйн хязгааргүй орон зайд хамтдаа аялцгаая

2012-04-14

Төвдийн залуужуулах 5 дасгал

Ангилал: 2012
 "Төвдийн залуужуулах 5 дасгал"-г толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг гэсэн. Та номыг нь авч уншаарай ирмэх
Энэ дасгалыг хийхийн ач холбогдол нь өдөр тутмынхаа хөдөлгөөнгүй амьдралд хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах. Хийж байгаа хүмүүсийн ярьж байгаагаар сэтгэл санаа хөнгөхөн сайхан болдог гэсэн.
Миний хувьд анх унтахын өмнө хийдэг байхад өглөө өөрийн мэдэлгүй дотроосоо инээмсэглэж сэрдэг байсан. Тогтмол их хийгээд ирэхээр нойрны хэрэгцээ багасдаг ч юм уу нойр богинохон болоод ирдэг юм байна лээ. Гэсэн ч маш сайхан амарсан байдалтай өдөржин эрч хүчтэй байж чаддаг байсан. Харин одоо өглөөд 15хан минутыг энэ дасгалд зарцуулаад өдөржин сэргэлэн цовоо ажлаа хийж байгаа. баярлах
Номыг нь авах боломжгүй хүмүүст зөвлөхөд: дасгал хийхийн өмнө хоосон ходоодтой, нүүр гараа (өглөөд шүдээ) угааж цэвэрлэсэн байвал зохистой баярлах
Энэ дасгалыг хийхэд өөрт байгаа нөөц, чадваруудаа илэрхийлэхэд хялбар болдог юм шиг санагдсан. Өнгөрсөн жилийн Mongolian Bike Challenge дугуйн уралдаанд оролцож байсан Австрали эмэгтэй уг дасгалыг өдөр болгон хийдэг байсан ба 10 өдрийн турш түүнийг түрүүлүүлэх шалтгаан болсон гэдэгт би итгэлтэй байна. 
Энэ утгаараа эрэгтэйчүүд, ялангуяа сагс тоглодог эрчүүд 30 гараад ирэхээрээ тэмцээнд оролцохдоо залуу хүүхдүүдийн хурдыг гүйцэхгүй бахардаад, үүндээ нилээн ач холбогдол өгөөд байдаг. Тэгвэл уг дасгалыг нэг сарын турш хийгээд дараа нь тэмцээндээ ороод үзээрэй ирмэх
Сэтгэгдэлээ хуваалцахаа мартуузай баярлах


 Төвдийн залуужуулах 5-н дасгал
 Таван дасгал тус бүрийг 21 удаа хийдэг ба үүнээс их хийлээ гээд муу зүйл болохгүй ч илүү үр дүнд хүрнэ гэж үгүй. Ө.х яг л 21 удаа хийвэл тохирно гэсэн үг. Шинээр эхлэгсэд шууд 21 удаа хийхэд хэцүү байдаг тул сэтгэлээр уналгүй хичээгээд хийгээд байгаарай, бараг нэг сарын турш хийж байж амархан хийдэг болно. Болохгүй бол 9-12-с эхлэн өөртөө тааруулаад тоогоо нэмээд байх хэрэгтэй. Өглөө, орой хэзээ ч хийж болох ба тогтмол хийгээд сурчихвал өдөрт та нийт 15 минутыг л уг дасгалд зарцуулна. 

 1-р дасгал

Цэх зогсоод зурган дээрх шиг гараа алдал. Алга доош харсан, дэлгээстэй,  хуруунууд хамтдаа. Гарынхаа байрлалыг өөрчлөлгүйгээр цагийн зүүний дагуу биеэрээ бүтэн эргэлт хий (ө. х. баруун тийш). Завсарлалтгүй 21 удаа эргээрэй.

Дуусгаад хөлөө нийлүүлэн цэх зогсоод, гараа ташаан дээрээ тавьна. Амьсгалаа хамраараа гүнзгий аваарай. Уруулаа"О" үсэг болгоод амаараа амьсгалаа гаргаарай. Дараагийн дасгалд шилжтэл 2 удаа ийм байдлаар амьсгал авч гаргаарай.(энэ нь дасгал болгоны дунд хийгдэх ёстой)

Та энэхүү дасгалыг анх удаа хийж байгаа бол толгой эргэж магадгүй. Тиймээс унахаас болгоомжлоорой. Энэ дасгал нь тэнцвэрийн тогтолцоог сайжруулдаг. Дасгалаа тогтмол хийснээр толгой эргэхээ болих ба маш хурдан хийсэн ч төвөггүй хийдэг болно.

                 

2-р дасгал

Хивс юм уу гудсан дээр дээш харан хэвт. Хөлөө жийн шагайгаар нь нийлүүлнэ. Гарын алгануудаа газар луу харуулаад биеийнхээ дагуу байрлуулна. Хамраараа амьсгал авангаа хөлнүүдээ 90-с ялимгүй их өнцгөөр дээш өргөнө. Үүнтэй зэрэг эрүүгээ цээжиндээ хүртэл нь толгойгоо өргөнө. Аядуухан зөөлөн хөдлөөрэй. Хэвтэж байхад хөлийн хурууд ээтийсэн, бүсэлхий газраас хөндийрөхгүй байх хэрэгтэй.  

Толгой хөлөө газар буцаахдаа амьсгалаа ам юм уу хамраараа гаргаарай. Биеэ бүрэн сулла. Хөл толгойгоо өргөхдөө амьсгалаа аваад буулгахдаа гаргаад тасралтгүй нийт 21 удаа хийнэ.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.


 

 

 

 3-р дасгал

Хөлийн хуруунуудын өндгүүдээрээ газар тулан өвдөг дээрээ зогс. Өвдөг хоорондын зай 10-11 см. 2 гар өгзөгний дор. Нуруу цэх, эрүү цээжинд.

Хамраараа амьсгалаа аваад бүсэлхийгээрээ нумран гэдий. Толгойгоо аль болох хойш гэдийгээрэй. Хойш гэдийхэд өгзөг гарт чинь тулгуур болно. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаж эхний байрлалдаа очно. Нэгэн хэмээр 21 удаа тасралтгүй хийгээрэй.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

 


4-р дасгал

Хөлөө жийн суугаад алгаараа өгзөгний харалдаа газар тул. Гарын байрлал маш чухал ба алгаа биеийн дагуу чиглүүлсэн байх хэрэгтэй. Эрүү цээжинд.

Хамраараа амьсгал авангаа өгзгөө дээш өргөн өвдгөөрөө нугарна. Толгойгоо хойш нь бүрэн гэдийлгэ. Гар хөл газарт перпендикуляр, их бие газарт параллел байна. Эхний байрлалд буцаж орохдоо ам юм уу хамраараа амьсгалаа гаргаарай. Уг дасгалыг 21 удаа нэг хэмээр тасралтгүй хийнэ. Хөл гулгахгүй байвал зүгээр. Хөлийн ул дасгал дуустал нэг байрлалдаа байна. Гар нугарахгүй ба зөвхөн мөрөөрөө хөдөлнө.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.


5-р дасгал

Эхний байрлал – тулах цэг гарын алга, хөлийн хуруудын өндөгнүүд. Хөл гарын хоорон дахь зай 60-70см. Толгой дээш гэдийсэн байдалтай. Гар хөлөө нугалалгүйгээр амьсгал авангаа өгзгөө дээш өргөн эрүүгээ цээжиндээ хүргэ. Таны бие адил талт гурвалжин үүсгэнэ. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаад эхний байрлалдаа орно. Газартай зөвхөн алга болон хөлийн хурууны өндгөөрөө хүрэлцэнэ. Дасгалыг 21 удаа тогтмол хэмнэлээр хийгээрэй.

Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.



Бүгдээрэнд нь амжилт хүсэе! баярлах


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2019-05-26 - сэтгэл хангалуун байна

Бичсэн: Зочин
би 1жил хийсний дараа эрч хүчтэй болоод зогсохгүй хараа сайжирч , оюун ухаан сэрэглэн болсон юм мартахаа байсан гэвч олгой болж 1 завсарлаад одоо дахиад хийж эхэлж байгаа, хийж байхдаа амьсгалаа сайн авч бас гаргаж 7 хүрдээ мэдрэх гэж оролдож хийвэл илүү үр дүнтэй юм шиг санагдсан шүү хүмүүсээ, бие эрхтэн эрүүлждэг гэдэг нь үнхээр үнэн байсан шүү, би 2018 оны 7 сард хэвлий өвдөж олгой байсан боловч эмч нар хордлого гээд намайг буцаасан энэ үед би 5 дасгалыг 21 р хийгээд бараг 8 сар болж байсан болхоор тэрний хүчинд гайгүй байгаад байсан бололтой гэж санагдсан
. Шууд холбоос

2018-12-09 -

Бичсэн: Зочин
Энэ дасгалыг омно нь хийж байгаад орхисон, одоо ахиад хийхэд танил хун шиг сайхан байна, их хэрэгтэй дасгал гэж боддог
. Шууд холбоос

2018-05-04 -

Бичсэн: Зочин
эхлээд хийхэд толгой эргэдэггүй байсан мөртлөө 1-2 сарын дараа толгой улам их эргэдэг болоод байх юм эсвэл буруу хийгээд байгаа юм болов уу зөвлөгөө өгнө үү
. Шууд холбоос

2018-05-04 -

Бичсэн: Зочин
энэ дасгалыг буруу амьсгалж буруу хийвэл толгой эргэдэг өвчтэй болно гэ ярих юм энэ талаар ойлгуулж өгөөч
. Шууд холбоос

2018-04-19 - goy dasgal

Бичсэн: suigii
Bi omno ene dasgaliig hiigeed 2 sariin hugatsaand 78as 60 boltoloo tursan odoo 3jil zawsarlaad kkk ahiad 68kg aas hiij ehelj bn turna ch biy ch goy hongorno goy dasgal shuu
. Шууд холбоос

2017-10-18 -

Бичсэн: иргэн (зочин)
эхний долоо хоног 3 удаагаар тэгээд 2,2-оор нэмээд явна,шууд 21 удаа хийхэд хэцүү
. Шууд холбоос

2017-02-10 -

Бичсэн: Зочин
Ene dasgaliig margaash hiij ehelnee.


. Шууд холбоос

2017-01-11 -

Бичсэн: Зочин
ок үнхээр тустай сайн шүү бүү шантар бүү залхуур ирээдүйд тань болзошгүй бэрхшээл эдийн засагын үргүй зарлагаас тань сэргийлэх болно гэдэгт итгэлтэй байна.
. Шууд холбоос

2016-10-20 -

Бичсэн: Зочин
ertnii tuwdiin zaluujuulah nuuts jor nertei ene dasgalin tuhai nom deer 1 deh bairandaa ergeh dasgalig 12 yum u 13 aas iluu hiij bolohgui. iluu hiih n sorog nolootei gsn bsn. busad dasgalig 21 udaa, iluu ch hiij bno.
. Шууд холбоос

2016-06-18 -

Бичсэн: Зочин
uneheer goy dasgal shuu. anh ehlehdee 3-r ehelj bsan. daraa ni doloo doloo honogoor hoyor hoyroor nemeed yawahad boldog.bi 3-n sariin tursh hiihed 25kg hassan. gol ni turahdaa bish.eruul mended nen chuhal shuu. bie hongorood setgel sanaa hurtel saihan boldog.
. Шууд холбоос

2016-05-01 -

Бичсэн: Зочин
bi urid ni hiij bgaad haysan ergeed hiij ehlej bgaa uneheer ur duntei shuu minii ovddog bsan harin odoo ugui
. Шууд холбоос

2016-04-21 -

Бичсэн: Зочин
bi 2 jiliin omno hiij bsan odoo dahiad hiih huseltei bna
. Шууд холбоос

2015-12-03 -

Бичсэн: Зочин
exnii dasgaliig oilgoxgui bna. 21 udaa xol deeree ergex yumuu eswel zugeer biye sawj erguulex yumuu? meddeg xiideg n bwal xariulaach
. Шууд холбоос

2015-11-28 -

Бичсэн: Зочин
үнэхээр биед сайн.Надад итгэ баярлах
. Шууд холбоос

2015-11-10 -

Бичсэн: Зочин
энэ үнэхээр үр дүнтэй дасгал шүү залуусаа би энэ дасгалыг 2 сарын хугацаанд хийгээд 22 кг турсан бас маш эрч хүчтэй болсон
. Шууд холбоос

Миний тухай

сэтгэл засал ба зөвлөгөө өгнө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax