Сэтгэхүйн хязгааргүй орон зайд хамтдаа аялцгаая

2012-04-22

Стрессийн зэргээ тодорхойлоорой

Ангилал: 2012
 Энэхүү тестийг би ажилдаа хэргэлдэг ба хэн дуртай нь хэрэглэж өөрийгөө сорьж болно. Одоогоор нэг чухал сэдвийн талаар та бүхэнд толилуулахаар бэлдэж байгаа ба тэр болтол энэ блогийг уншдаг та бүхэндээ өөрт байгаа бэлэн зүйлсээ хүргэж байна.
Сорилоо бөглөхдөө хүснэгтийн цонх бүрт дэгээгээр тэмдэглээд нийлбэрийг нь хамгийн доорх нүхэнд тавьж харгалзах тоонуудаар үржүүлээд хооронд нь нэмж нийлбэрээ гаргана.
За бүгдээрэнд нь амжилт! баярлах

...

Стрессийн шинж тэмдэгүүд

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш дараах шинж тэмдгүүдээс хэд нь  хир зэрэг хүнд илэрсэнийг харгалзах нүднүүдэд тэмдэглэнэ үү


Шууд холбоос


2012-04-14

Төвдийн залуужуулах 5 дасгал

Ангилал: 2012
 "Төвдийн залуужуулах 5 дасгал"-г толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг гэсэн. Та номыг нь авч уншаарай ирмэх
Энэ дасгалыг хийхийн ач холбогдол нь өдөр тутмынхаа хөдөлгөөнгүй амьдралд хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах. Хийж байгаа хүмүүсийн ярьж байгаагаар сэтгэл санаа хөнгөхөн сайхан болдог гэсэн.
Миний хувьд анх унтахын өмнө хийдэг байхад өглөө өөрийн мэдэлгүй дотроосоо инээ...

Шууд холбоос


2012-04-11

Өөрийгөө ятгах дасгал

Ангилал: 2012
     Өмнөх бичлэгүүдтэйгээ холбоотой өнөөдөр та бүхэнд "Өөрийгөө ятгах дасгал (autogenic training, аутогенная тренировка)"-г толилуулж байна.  Энэ дасгал нь маш олон хэлбэртэй ба түгээмэл хэлбэрийг нь энд бичсэн болно.
     Германы сэтгэцийн эмч Johannes Heinrich Schultz энэхүү тайвшруулах техникийг боловсруулсан ба анх 1932 онд хэвлүүлж байсан.  Уг тайвшруулах техник нь 6-н үе шаттай бөгөөд:
1. Булчин сулруулах,
2. Бүх биеийн булчингийн цусан хангамжийг нь сайжруулах,
3. Амьсгалын дасгал
4. Зүрхний цохилтоо удирдаж тайвшруулах,
5. Аюулхайд халуу оргиулахын учир нь наран сүлжээний цусан хангамжий...

Шууд холбоос


2012-02-11

Асуултанд хариулая

Ангилал: 2012
Сайн байцгаана уу?
Удаан хугацаанд бичлэг оруулаагүйд хүлцэл өчье!
Цаг зав муутай 2 жил өнгөрчээ.
Хэд хэдэн бичлэг бэлдэж байгаа ч шууд асуултанд хариулах, зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
Хэрэв та сэтгэл зүйчид очих цаг зав байхгүй, сайн сэтгэл зүйч мэдэхгүй бол энд асуултаа тавьна уу?
Танд зөвлөхдөө баяртай байх болно баяртай байна
Нойр сэдвийн дорх асуултуудад хариулж эхлэх гэж байгаа
Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй! баяртай байна

...

Шууд холбоос


2010-01-29

Сав хөөрөх

Ангилал: 2010





Яана аа, манай охины сав нь хөөрөөд байна алив аяга аваад ир, гэдсэн дээр нь тавь, чанга боогоорой. Эмч дуудаарай.


Та ийм тохиолдолтой учирч байсан уу?




Истери
"Сав хөөрөх" гэдэг нэр томъёо өдгөө сэтгэцийн шинжлэх ухаанд истери гэдэг үгээр ном хэвлэлд бичигддэг бөгөөд сэтгэцийн шалтгаантай голдуу унах татах хэлбэрээр илэрдэг эмгэг байдлыг тодорхойлдог.
Тайлагдаагүй стресс хуримтлагдсаар ямар нэгэн сэтгэцийн өвчин үүсгэдгийн нэг нь истери юм. Истерийг сэтгэцийн өвчин гэж нэрлэхээсээ илүү сэтгэцийн эмгэг байдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл дараах мэдээллийг хүлээж аваад та хэрэв өөрийгөө истеритэй гэдгэ...


Шууд холбоос


2009-11-08

Далд ухамсарлахуй - өөрийгөө дотроосоо өөрчил

Ангилал: 2009


Далд ухамсарлахуйн ертөнц
Чи өнөөдөр юу хийж байна? Чи яг одоо юу бодож байна? Чи өчигдөр юу зүүдэлсэн бэ? Чи байнга ямар үйлдэл хийдэг вэ? Чиний толгойд байнга орж ирдэг асуулт? Чи яагаад ийм сэдэвээр ярихаар цухалдаад байдаг юм бэ? Чи яагаад байнга инээж явдаг юм бэ? Чи яасан өөртөө итгэлгүйн бэ? Чи өөртөө дэндүү итгэлэй юм аа. Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад.....? Яагаад? ЯАГААД?

Бүх асуултуудын хариултууд энэ далд ухамсарлахуй гэдэг хоёр үгний цаана нуугдаж байдаг.
Чи сая юм бодож суугаад гэнэт инээлээ, юу ч болоогүй байхад гэнэт уур хүрээд явчих чинь?
Энэ толгойд хаанаасаа гэнэт ийм о...


Шууд холбоос


2009-11-07

Стресс

Ангилал: 2009
Урамгүй юм аа, Ганаа яагаад надад тэгж хэлсэн юм бол? Би тэгж бодогдуулах юу хийсэн юм бол? Эсвэл хэн нэгнээс ямар нэг худлаа юм сонссын болов уу? За байз, юу билээ?....
          
Яана аа, хөөрхий амьтан. Ганаа одоо тэрэнд юу гээд хэлцэн юм бол оо?


За, тэгэхээр САЙН БАЙЦГААНА УУ?
Өнөөдрийн сэдэв маань СТРЕСС
Ямар энгийн сэдэв бээ гэж бодож байвал үгүй шүү!

СТРЕСС
Бидний мэдэж байгаачлан хүнд уурлаж бухимдсанаас үүсдэг сэтгэл зүйн хямралыг стресс гэнэ ээ. Үүнийг хүн бүхэн л мэддэг.
Гэвч, энэ гацхан үгний цаана хүний биед юу нуугдаж, ямар процесс өрнөдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй.


Монголчууд стрес...

Шууд холбоос


2009-11-04

Нойр

Ангилал: 2009
   

  
Нойр хүний амьдралд ямар хэрэгтэй вэ?
Хэрэгтэй юу хэрэггүй юу? Ихэнх "ажилсаг" хүмүүст хоногийн 24 цаг хангалтгүй гэж ярьдаг. Гэвч энэ нь үнэн болов уу? Үнэхээр тэдгээр хүмүүст унтах хэрэггүй гэдгийг батлаад өгвөл тэд унтахгүй байж чадах болов уу?
Түүхийн хуудаснаас, нойрны тухай
      
Бидний мэдэх алдарт цэргийн жанжин Напелион Бонапарт, нэрт зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л 4-6 цаг унтдаг байсан бөгөөд энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралтыг олгодог байсан байна. Мөн Маргарет Тэтчер нэгэнтээ хоногт 4-5 цаг унтдаг байснаа дурдаад, түүнээс их унтасны хэрэг юунд байдгийн учрыг...

Шууд холбоос


2009-10-15

Сэтгэхүйн хязгааргүй орон зайгаар хамтдаа аялцгаая

Ангилал: 2009

Хүний сэтгэхүйн хязгааргүй орон зайгаар хамтдаа аялцгаая. 
Бидний амьдрал бол хүмүүсийн хоорондын харилцаа, мэдээллийн солилцоонд үндэслэгддэг билээ. Тэрхүү мэдээллийг хүлээж авах, дамжуулах хэлбэрээс үүсч байгаа таатай, таагүй нөхцөл байдал, асуудлуудыг засаж залруулахыг, өөрийхөөрөө удирдан чиглүүлэхийг хүсч байна уу?
Мэдээж хүсч байгаа байх. Хүсэх ч ёстой.
Тэгвэл хамтдаа аялцгаая.

...

Шууд холбоос


Миний тухай

сэтгэл засал ба зөвлөгөө өгнө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн